UNIV брэндийн нарны эрчим хүчний гэрэлт цамхаг
Монгол орны эрс тэс цаг уур, байгаль орчинд зориулагдан бүтээгдсэн энэхүү цамхаг нь орчин үеийн инноваци, дэвшилтэт технологийг шингээсэн ухаалаг шийдэл юм. Нарны эрчим хүч болон дотоод шаталтын хөдөлгүүрийг хослуулан ажилладаг бөгөөд түлшний хамгийн бага зарцуулалттай, хорт утаа маш бага тул байгаль орчинд ээлтэй, ногоон технологи юм. Ажиллах үедээ дуу чимээ гаргадаггүй мөн угсарч тээвэрлэхэд хялбар , нэмж тоноглох боломжтойгоороо онцлогтой.Уул уурхай, барилга, замын ажил, олон нийтийн арга хэмжээ, онцгой байдал зэрэг төрөл бүрийн нөхцөлд ашиглах боломжтой .