Монгол орны цаг агаар, уур амьсгалд тохируулан бүтээсэн, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нарны эрчим хүчний гэрэлтүүлгийн цамхгийг танд санал болгож байна. Энэхүү цамхаг нь нарны эрчим хүч, цахилгаан болон дотоод шаталтын хөдөлгүүрийг хослуулан ажиллах боломжтой бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй, найдвартай ажиллагаагаараа онцлог юм. Гэрэлтүүлгийн цамхаг нь уул уурхай, барилга, зам засвар, олон нийтийн арга хэмжээ, онцгой байдал зэрэг бүхий л салбарт шөнийн гэрэлтүүлгийг хангах зөөврийн, хамгийн оновчтой шийдэл юм.